
Мэдээ мэдээлэл
Салбарын онцлох үйл явдал, мэдээ мэдээлэл.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” аяныг 8 дахь жилдээ 2026 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд “ТОМ ЗҮРХИЙГ БҮТЭЭЕ” уриа дор амжилттай зохион байгууллаа. Энэхүү сайн үйлсийн аянд “Нэйшнлкапитал групп ББСБ” ХХК-ийн хамт олон нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ орууллаа. Амьдрал бэлэглэж, “том зүрхийг” хамтдаа бүтээсэн банк бус санхүүгийн нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” нээлттэй өдөрлөгийн үеэр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо харилцагчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа олон нийтэд танилцууллаа.

JCI Impact салбар байгууллагын санаачилсан NextGen төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжил сонголт, ур чадварын талаарх мэдээлэл хүргэж, ажлын байртай танилцах уулзалтыг зохион байгууллаа. Уг төсөл нь нийт 4 сургуулийн 520 сурагчийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд тэднээс 50 сурагчийг 3 жилийн хугацаанд 100 хувийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, системтэй хөгжлийн хөтөлбөрт хамруулах зорилготой.
Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажигч хөтөлбөр 2026-г амжилттай зохион байгуулж, сонгогдсон оюутнуудад бодит ажлын туршлага хуримтлуулах хэлбэрээр дадлагын ажлаа гүйцэтгэх, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бүрдүүлэв.

Нэйшнлкапитал групп ББСБ нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос хэрэгжүүлж буй тогтвортой санхүүжилтийн санаачилгад нэгдэн гарын үсэг зурлаа. Энэхүү алхам нь ногоон зээл, хариуцлагатай санхүүжилт болон ESG (байгаль орчин-Environmental, нийгмийн хариуцлага-Social, компанийн засаглал-Governance буюу байгаль орчин, нийгмийн хариуцлага болон компанийн засаглалын гүйцэтгэлийг үнэлэх олон улсын тогтолцоо) зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодлогыг бататгаж байна.

"Нэйшнлкапитал групп ББСБ" ХХК нь биржийн бус зах зээлээр дамжуулан “Үндэсний хөрөнгө оруулалт Бонд‑I” өрийн хэрэгслийг хаалттай хүрээнд санал болгон санхүүжилт амжилттай татан төвлөрүүллээ.

Санхүүгийн загвар бүтээх тэмцээн (FMCM) 2025 оны 9-р сарын 20-ны өдөр амжилттай болж Санхүүгийн мэргэжлээр сурч, ажилладаг 14 залуус маань 4 цагт багтаан чанар, оновчлолтой Санхүүгийн загварчлал угсарч өрсөлдлөө.