Privacy Policy Background
Хамгаалалт & Итгэлцэл

Мэдээллийн нууцлалын бодлого

“Нэйшнлкапитал групп ББСБ” ХХК нь харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахыг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг.

Ил тод байдал

Таны мэдээллийг хэрхэн, ямар зорилгоор ашиглахыг тодорхой мэдээлнэ.

Аюулгүй байдал

Олон улсын дэвшилтэт стандарт, шифрлэлтээр хамгаалагдана.

Шинэчлэгдэх нөхцөл

Хууль тогтоомжийн хүрээнд тогтмол шинэчлэх замаар хамгаална.

1

Нийтлэг үндэслэл

Энэхүү Нууцлалын бодлого нь “Нэйшнлкапитал групп ББСБ” ХХК-ийн уламжлалт болон цахим зээлийн үйлчилгээний систем, цахим хуудас, аппликейшнийг ашиглах үед цуглуулах, боловсруулах харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээллийн нууцлалыг хамгаалахад хамаарна. Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана.

2

Мэдээлэл цуглуулах, боловсруулах үндэслэл

Харилцагчаас цуглуулах мэдээлэл нь уламжлалт болон цахим зээл, санхүүгийн бүтээгдэхүүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зээл олголт болон гэрээ байгуулахад хуулиар хүлээсэн үүрэг, гэрээний нөхцөлийн дагуу хийгдэнэ. Төрөл тус бүрээс цуглуулах мэдээлэлд дараах зүйлс хамаарна:

  • Хувийн мэдээлэл: Овог, нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн зураг, оршин суугаа хаяг, холбоо барих утас, и-мэйл хаяг.
  • Санхүүгийн мэдээлэл: Ажил эрхлэлт, санхүүгийн эх үүсвэр, орлогын баталгаажилт, ХНШ болон татварын мэдээлэл, бусад санхүүгийн үүрэгт ажлын түүх.
  • Баримт бичгүүд: Барьцаа хөрөнгийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримт.
3

Мэдээллийг ашиглах зорилго

Бид цуглуулсан мэдээллийг зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд дараах тодорхой зорилгоор ашиглана:

  • Харилцагчийн зээлийн судалгаа хийх, зээлийн эрсдэлийг үнэлэх.
  • Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, баталгаажуулах.
  • Зээлийн эргэн төлөлт, мэдэгдэл болон гэрээний хяналтыг хангах.
  • Системийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулж, хуурамч гүйлгээ, залилан мэхлэх үйлдлээс сэргийлэх.
4

Мэдээлэл шилжүүлэх болон гуравдагч этгээд

Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг бусадтай хуваалцахгүй, худалдахгүй, арилжихгүй. Дараах хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд гуравдагч этгээдэд мэдээллийг шилжүүлж болно:

  • Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харилцагчийн мэдээллийг холбогдох хуульд заасны дагуу нийлүүлэх.
  • Шүүх, хууль хяналтын байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны шаардлага илгээсэн тохиолдолд.
5

Аюулгүй байдлын хамгаалалт

Харилцагчийн мэдээллийг шилжүүлэх, хадгалах үед хамгийн сүүлийн үеийн протокол, криптографик хамгаалалт (SSL/TLS шифрлэлт)-ийг ашигладаг. Системийг зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэн сүлжээний хамгаалалтын хана, хяналтын системийг тогтмол сайжруулан ажилладаг.

6

Холбоо барих мэдээлэл

Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой санал, хүсэлт, асуулт байвал манай харилцагчийн мэдээлэл хамгаалах албанд дараах хаягаар хандаж болно:

Байгууллагын нэр: “Нэйшнлкапитал групп ББСБ” ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Центрум оффис 8 давхар, 801 тоот

Утас: 7202-1111

И-мэйл: info@nationalcapitalgroup.mn